Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өчигдөр болж 704 бөх авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав. Энэ бол Монгол бөхийн өргөөнд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон бөх зодоглосон тохиолдол байлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар СХ, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Сүхбаатарын Сүхбат 10 даван анх удаа ижил цолтнуудынхаа барилдаанд түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Батхуягийн Бат-Эрдэнэ мөн анх удаа үзүүрлэв. Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын наадмын хоёр түрүүтэй заан Төмөртогоогийн Лхагвасүрэн шалгарсан бол шөвгийн тавд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Энхболдын Чойням, Завхан аймгийн Отгон сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Гантөмөрийн Анх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, сумын заан Наранболорын Баяржаргал нар үлдлээ.
Дараагийн барилдаан ирэх Пүрэв гараг буюу Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна