Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тамхи, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллана.
Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин сүүлийн үед залуусын ихээр хэрэглэх болсон электрон тамхи буюу VAPE-г тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Энэ нь маш том төөрөгдөл юм.
Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү Баянзүрх дүүрэг 21-ээс доош насны залууст тамхи, электрон тамхи худалдаалахыг хориглож байгаа юм.
Тамхи татдаг болон хаяна гэх нэрийдлээр электрон тамхи татаж буй иргэдэд анхааруулж хэлэхэд
“Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь коронавируст халдварын хүнд үед таны биеийг улам дордуулна.
Тиймээс иргэн та аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзаж бусдыгаа уриалахыг хүсэж байна” гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна