Нэгнийгээ ангийн буугаар буудаж хороосон хэрэг гарчээ

Moderator
2022/03/10

Энэ сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд нэгнийгээ ангийн буугаар буудаж хороосон хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн 32 настай иргэн 40 настай иргэний хэвлий рүү буудсан байж болзошгүй болохыг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд хамт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ муудалцсан байж болзошгүй байгаа аж.

Одоогоор 32 настай сэжигтэнг саатуулан шалгаж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.