Мотоциклтой хоёр залуу сураггүй болжээ

Moderator
2022/03/10

Хөвсгөл аймгийн  Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас мотоциклтой гарсан хоёр ирсэн сураггүй алга болжээ. 

Тодруулбал, хоёр иргэний сураггүй болсон мэдээллийг 21:29 цагт Онцгой байдлын алба  хүлээн авсан байна.  Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн 29 настай эрэгтэй Л, 27 настай эрэгтэй  Б  нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоожээ. Өнөөдөр өглөө эрлийн ажиллагааг 09:00 цагт дахин эхлүүлээд байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна