МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
- 2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах,
- 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, мөн барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах,
- 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулах,
- 2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасах,
- Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах,
- Бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ноогдуулах,
- Микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах,
- Бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг "Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх,
- Аливаа барилдааны /түрүү үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах,
- МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэх зэрэг болно.
Дээрх шийдвэрүүдийг тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна