Согтуурсан үедээ тагтан дээрээсээ үсрэхийг завджээ

Moderator
2022/03/09

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 48/А дугаар байрны 6 орцны 5 дугаар давхрын тагт дээрээс хүн үсэрч болзошгүй байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 00:19 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн 21 настай эрэгтэй С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж тагтан дээрээс үсэрч болзошгүй байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.219
    2022/03/09

    байсхийгээд л баярын өдөр гээд хөгшин залуугүй, эр эмгүй архидаад байхад ийм юм болохоос өөр яахав

    Хариулах