Монгол Улсад улс төрийн ууган хүчин болон Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрчээ. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдаж, 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байна.
1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.
2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ.
2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна