ШУУРХАЙ: Украинаас ирж байгаа 13 Монгол иргэнийг авахаар ЭСЯ-ны ажилтнууд хил дээр ажиллаж байна

Moderator
2022/02/26

Гадаад харилцааны яамнаас Украинаас ирж байгаа иргэдийг авахаар Варшав, Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд хил дээр ажиллаж байгаа талаар мэдээлжээ

ГХЯ-ны тус мэдээлэлд,  “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн 3 нийт 4  иргэнээ авлаа. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор  Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.