Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, устсан байна

Moderator
2022/02/25

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар “Ажлаа аваад 14 хонож байна. Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулах чиглэлээр анхаарч ажиллалаа. Мөн үүссэн нөхцөлд байдлын нөлөөлөлд судалгаа хийж, засахаар ажиллаж байна.

Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргүүд шүүхийн шатан дээр ямар явцтай байгааг танилцуулах нь зүйтэй байх. Анхан шатны шүүхэд 750 тэрбум төгрөгийн 16 хэрэг шалгагдаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол драймилк ХХК-тай холбоотой хэрэг 886 хоног болж, шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн шүүхэд Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног болж, шийдвэрлэгдэхгүй удаа дараа хойшилж байна. Бас Монгема ХХК-тай холбоотой хэрэг 365 хоног болж байна.Үүнээс хоёр хэрэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Уранчимэг дээр гацсан байна. 02 дугаар сарын 14-ны шүүхийн сахилгын хорооны хурлаар Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулж байгаа асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

 Давж заалдах шатны шүүхэд 1 хэрэг, хяналтын шатны шүүхэд 173 тэрбум төгрөгийн 6 хэрэг шүүх хуралдааны товыг хүлээгдэж байна. Нийтдээ 1.2 их наяд төгрөгийн маргаан шүүхийн шатанд явж байна. 

Шүүх дээр Хөгжлийн банкны эрх ашгийг өмгөөлөх ёстой хоёр хуульчийн нэг нь хэлтсийн даргын чиглэлээр очоогүй, оролцсон нэг нь дуугүй шахуу суусан байна. Иймд эхнээс нь зарим албан тушаалтнуудыг чөлөөлөөд явж байна. Мөн зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу,  устсан байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.123
    2022/02/25

    Монголхууль байхгүй Бас төр байхгүй Манайхыг Мафи зохицуулдагБарьцаа хөрөнгө гэдгийг нь очиж үзэж шалгадаггүй өгдөг гэнэ Жирийн иргэнд яадаг билээ Арай юу аан Тэр барьцаа хөрөнгө гээд байгаа юм нь Эвдэрсэн хэмхэрсэн балгас байшин машин элдэв юмс байна гэнэ Зах зээлд огт үэн хүрэхгүй зээлсэн олон тэрбум төгрөгөндөө дүйцэхгүй юмнууд барьцаалсан байдаг гэнэ Ийм улс ер нь байдаг юмуу Соц нийгмийг маш их муу муухай хоцрогдсон нийгэм байсан гэжхэлдэгч Ийм хулгай луйвар байгаагүй юм шүү Одоо монголчууд ямарч төргүй засаггүй явж байна шүү дэ Улсынхаа мөнгийг хулгайчдад алдаад байхаарямар төр засаг байх вэ1992 оны үндсэн хуулиа яаралтай өөрчлөхгүй бол цаашид яавч энэ замаараа явж болохгүй Үүнээс илүү дампуурах гэж юу байх вэ

    Хариулах
  • 202.126.89.217
    2022/02/25

    Барьцаа хөрөнгийн үнэлгээ бас аудит нь юугаа хийж байсан бэ нийт хичнээн төгрөгний зардал гарсан бол

    Хариулах