Нэг иргэн өөрийн нийгмийн сүлжээндээ "ОХИДОД ЭЭЛГҮЙ ХӨВСГӨЛ АЙМАГ" гэсэн гарчигтайгаар өөрийн байр сууриа хуваалцжээ.
Түүний хувьд охидын үзлэгийг зогсоох ёстой гэсэн өнцгөөс байр сууриа илэрхийлсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас орчинд охидын үзлэгийг таслан зогсоох тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэр гарсан. Гэвч энэ шийдвэр өнөөдрийг хүртэл аймаг, сумдуудад хэрэгжихгүй байгааг хөнджээ.
Түүний зүгээс "Өчигдөр, өнөөдөр 2 өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн охидыг хүчээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар (сургуулийн 00 өрөөнд БОХИР ХУВИНД) шээлгэж жирэмсний тестээр шалгасан байна! Зогсоох гэж, болиулах гэж холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай утас цохьсон боловч бидэнд "ЗОХИОН БАЙГУУЛАХАА БОЛИЛОО" гэсэн хариу өгч тайвшруулсан.
ХАМГИЙН НОЦТОЙ НЬ ИНГЭЖ ШАЛГАХДАА ОХИДЫГ СУРГАЛТ ХИЙХ НЭРИЙДЛЭЭР ХУУРАН МЭХЛЭН ЦУГЛУУЛЖ, ТЭДНИЙ ХҮСЭЛ, САНАЛЫГ НЬ АСУУЛГҮЙ, УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЛГҮЙ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ АВАЛГҮЙ ОХИДЫГ ХУВИНД ДЭЭР ДЭЭРЭЭС НЬ ШЭЭЛГЭЖ АВСАН БАЙНА.
ЭНЭ БОЛ БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ!!!!
Цөөн хэдэн иргэний нийгмийн байгууллагууд л энд анхаарлаа хандуулдаг баймааргүй байна! Үүрэг хүлээгчид, бодлого тодорхойлогчид, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид, эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, олон нийт, найз нөхөд, эрэгтэйчүүд, хөвгүүд хэн ч бай бүгд энэ хүний эрхийн зөрчил гэдгийг ОЙЛГОН УХАМСАРЛАЖ, таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо өргөх нь ЧУХАЛ байна" гэжээ.
Эх сурвалж: Ondor Bayanbaatar (Ondor)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
66.181.188.56
Novshiin MAH-ene maluudaa boliulaach ee yamar zorilgoor ingeed baidag maluud be yamar novshiin orond amidraad bainaa
Хариулах45.117.32.3
Юу вэ хэддүгээр зуунд амьдраад байгаан бээ .Ямар муухай бүдүүлэг юм бээ .Сургуулийн захирал эрхлэгч нийгмийн ажилтан нар нь үүрэгдэж хийлгэж байгаашдээ.Болиочээ арай дэндүү юм
Хариулах106.130.182.36
Zavaarsiin be. Yu ve. Hunii huviin asuudal ruu het orj yaj bnaa. Soliotoi yum
Хариулах202.131.243.186
Юу л болоод байна даа нөгөө эмч нь хааашаа яваад охидыг ингэж үздэг билээ ийм сэтгэхүй муу балай хүмүүс төрд олноор гараад ирсэн юм ууууу
Хариулах