Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.
Орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг харвал, сүүлийн хоёр жилийн хугацаанд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл түлхүү ирсэн иржээ. Ялангуяа Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо бусад аймгуудаас харьцангуй өндөр хувийг эзэлж байна. 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23.4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарчээ.
Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хувийг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, этгээдийг нийтийн албанд томилсон, ялангуяа сумдад томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын томилгоотой холбоотой асуудал эзэлжээ. Мөн төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргасан гэх гомдол, мэдээлэл түгээмэл ирсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна