Монголын Ардчилсан холбоо НҮТББ /МоАХ/ өнөөдөр С.Эрдэнэ, Л.Ганхөлөг, Д.Монголхүү нарын иргэдэд холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-т гомдол гаргалаа.
МоАХ нь дээрх иргэд нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэх Монгол Улсын хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, МоАХ-ны гишүүд дэмжигчдийг залилж, хохирол учруулсан гэж гомдол гаргаж байгаа юм.
Тухайлбал, дээрх нэр бүхий иргэд нь МоАХ-ны туг далбааг ашиглаж, МоАХ-д огт хамааралгүй хуурамч фэйсбүүк, твиттер хаягуудыг нээж ашиглаж байна.
Мөн Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар Монголын Ардчилсан холбооны хурлыг холбооны нэрийг барьсан хэсэг иргэд гаргах боломжгүй юм. Нэр бүхий иргэд нь энэ мэт хууль бус үйлдэл гаргасан үндэслэлээр Эрүүгийн, Зөрчлийн, Оюуны өмчийн болон Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж МоАХ-ны Хэрэг эрхлэх газраас ЦЕГ-т гомдол гаргаж байна.
Энэ талаар, МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар
“МоАХ бол Монгол Улсын бүртгэлтийн байгууллагад албан ёсны бүртгэлтэй, хүчинтэй тамга, тэмдэгтэй байгууллага. Гэтэл С.Эрдэнэ Д.Монголхүү нарын иргэд МоАХ-ны дүрэм, журмыг илт зөрчиж, бусдыг төөрөгдөлд оруулан МоАХ гэх байгууллагыг шинээр байгуулж байгаа мэт, эсвэл зохион байгуулалтыг нь өөрчилж байгаа мэт дураараа авирлалаа. Энэ үйлдэл дээр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд гомдол гаргаж байна.
Эдгээр хүмүүс нь иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж байна. Иргэдээс мөнгө татаж байна. Түүгээрээ хууль бус бусармаг үйлдэл гаргалаа. Гомдлыг ЦЕГ хүлээн авлаа.
Цаашдаа МоАХ-ны тамга тэмдэг, нэр логог дураараа ашиглаж байгаа явдлыг таслан зогсоохгүй бол улс төрийн нам гэдэг байгууллага нь олон нийтийн байгууллагын гишүүдийг төөрөгдөлд оруулж, намынхаа үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа хэрэг гарч байна. Цаашдаа аль ч НҮТББ-д ийм явдал тохиолдох ёсгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна