Баянхонгор сумын 9 дугаар багийн иргэн Ц.Соронзонболд одоогоос 18 орчим жилийн өмнө автоослын улмаас хоёр хөлөө тайруулж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч тэргэнцэрт суужээ.
Тэрээр хугацаагүйгээр группт орсон боловч энэ он гараад группын мөнгөнөөс нь түүнийг хасчихжээ.
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай зовлонд өртөж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан энэ настан улсаас өгдөг тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлгогоггүй.
Хөгжлийн бэрхшээлтэй, 2 хөлгүй хүнд байтугай бүрэн бүтэнд нь ажил олддоггүй энэ нийгэмд тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлоггүй байгаа нь түүний буруу биш.
Төрөөс өгдөг тэтэгэмжийн ганц орлогоосоо хасагдсан тэрээр уламжлалт цагаан сараа ч тэмдэглэж чадаагүй бөгөөд эм тангаа ч авч уух мөнгөггүй аргаа барж сууна.
Халамжийн грүппын мөнгө хариуцдаг мэргэжилтнээс асуухаар эмч нар нь мэднэ, эмч нараас асуухаар халамжийн мэргэжилтэн мэднэ хэмээн 2 сар гаруй түүнийг хэдэн байгууллагын дунд явуулсаар байна.
Хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг тэрээр эмний мөнгөггүйн улмаас бие нь маш их өвдөж, аргаа барсан энэ настан Баянхонгор аймгийнхаа төв талбай дээр өлсгөлөн зарлахаар шийдээд байна.
Төрийн байгууллагынхаан...Түмний төлөө ажиллахаар тангараг өргөсөн төрийн албан хаагчид аа...Иргэнээ ингэтэл нь битгий зовоо. Хөлгүй байтугай хөлтэйд нь хэцүү ш дээ, хүнд сурталтай төрийн байгууллагуудаар ингэж явах чинь.
Өлсгөлөн зарлахаас нь өмнө асуудлыг нь шийдэж өг. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй энэ иргэнийг группын мөнгөнөөс нь хассанаа тайлбарла, өмнөх саруудынх нь мөнгийг нөхөж олго...Тэр чинь ядарсан иргэндээ төрөөс өгч буй халамж хайрын төлбөр. Та нар ямар түрүйвчнээсээ гаргаж өгөх гэж байгаа биш...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.10.21.242
Хөгжлийн бэрхшээлтэй ийм хүн чинь насан туршдаа ийм болчихсон хүний группын мөнгийн хасч тэнэгтэх юм.эм уугаад зүгээр болчихдог өвчинбсан бол яах уу гэх сэн.энэ хүний бдлыг харсаар бж хаана хаана тэнэг хүнд сурталтай бна.өөрсдийнхөө халааснаас өгч бгаа юм шиг тэнэгтэх юм.
Хариулах202.9.40.121
Арай харалган шийдвэр үү? Ажлаа мэдэхгүй хүмүүс цалин аваад суудал бөглөөд сууж байна гэхлээр дур гутчихлаа.
Хариулах192.82.81.187
Нүдэнд ил байхад хасаад байдаг нь хүн чанаргүй новшнууд вэ ажлаа хахуулаар хийж байгаа тодорхой байна ш дээ
Хариулах