МҮОНРТ-ийн хураамж 9 мянган төгрөг болж нэмэгдээгүй, 1,100 төгрөг хэвээрээ байгаа гэв

Moderator
2022/02/20

МҮОНТ айл өрхүүдээс сар бүр 1,100 төгрөгийн суурь хураамж авдаг байсан бол энэ нь 9,000 төгрөг болж нэмэгдсэн” гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл МҮОНТ-ийн хураамж нэмэгдээгүй гэдгийг албан эх сурвалж мэдээллээ. Тэрээр “МҮОНТ-ийн хураамжийг дур мэдэж нэмэх боломжгүй юм. Хууль журмынхаа дагуу анх тогтоосон тарифаа өөрчлөлгүй мөрдөж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Сонирхуулахад,Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар,

  • Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг,
  • Албан байгууллагаас 1,650 төгрөг,
  • Аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг,
  • Албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг,

Сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтож өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар зохицуулсан юм.


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.109
    2022/02/20

    #MNBхураамж Өдөрт 37 төгрөгөөр та юу хийдэг вэ? Үндэсний ТВ-г үздэггүй л гэх юм. Гэхдээ өөрөө юу үзэхийг хүсдэг ээ мэддэггүй. Нэг нэвтрүүлэг бүтэн дуустал нь үзээгүй хүмүүс голдуу ингэж яриад байгаа анзаарагддаг.Та өөр сувгаас ямар нэвтрүүлэг үздэг вэ ? гэхэд ч хариулт байдаггүй. Дэлхийн үзэгчид ТВ гээс хэзээ алсарч эхэлснээ анзааралгүй өнөөдөртөө золгосон.(ТВ үзэхгүй болсон дэлхийн хүмүүсийн хандлага) Үндэсний ТВ нэвтрүүлгийн агуулга өргөн, цар хүрээ талбиун олон төрлийн нэвтрүүлгүүд бий.Тогтолцооны алдаанаас болж сүүлийн хэдэн жил бодлогын хувьд дэн дунтай байсан нь үнэн. Бараа материалтай зүйрлэвэл бид савлаа боодлоо сайжруулах хэрэгтэй нь бас үнэн.Боловсон хүчний хувьд ажилдаа дуртай, сэтгэлтэй хүмүүс л тэнд шалгарч үлддэг юм ш дээ. Нэг жишээ татъя. Насаараа Монголын ТВ үзээгүй .(Орос сувгууд үздэг байсан.)Зуслан дээрээ амьдрах болж кабелийн ТВ гээ тавиулж чадалгүй өргөн нэвтрүүлгээр MNB үзэж эхэлж л дээ. Үзээд мэдрээд юм юмтай ,өгөөжтэй, рекламгүй киногоо тухтай үздэг гээд кабелиа тавиулж нэмэлт зардал гаргах шаардлагагүй гээд MNB үзэгч болсон доо. Ам дагаж хов ярих дуртай хүмүүсээ.Уулын бугыг хараад унасан бугаа голдогоо больцгооё оо.ТВ хураамж ОНТ-н хуулийн дагуу одоогоор 1100 төгрөг авч байна. Цахилгааны төлбөрийн баримтаа хараарай

    Хариулах
  • 202.9.40.70
    2022/02/20

    Eр нь бол төлбөр давхар авч байгаа. Скаймeдиа, Юнивишин, Ддэш бүгд төлбөр аьаад байгаа шүү!!! Харин Монгол сат чинь эхний 20 гаруй сувагаа үнэ төлбөргүй үзүүлж байгаа 1100ч баы 9000ч бай төлөх ёсгүй

    Хариулах
  • 66.181.178.9
    2022/02/20

    Зурагтын төлбөр өгөөд бхд юун бас 1100 вэ болиочээ

    Хариулах
  • 66.181.190.238
    2022/02/20

    Маш амархан шийдэх боломжтой.Үздэгүй гээд байгаа нөхдүүдээс хураамж авалгүй, харин үзэх боломжгүй болго.Үздэг айлд нь хураамжыг нэм.10 дахин нэм.Ганц кино үзэх мөнгө

    Хариулах
  • 66.181.190.238
    2022/02/20

    Харин ч 22 жилийн өмнө тогтоосон хураамж нэмэгдэх хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.190.238
    2022/02/20

    Кино ч үздэггүй гэдэгт итгэлтэй байна уу

    Хариулах
  • 66.181.190.238
    2022/02/20

    Үздэггүй гэдгийг хэн яаж батлах юм

    Хариулах
  • 103.229.121.80
    2022/02/20

    Huue Univision chin 2400g tanaid huraaj ugdug shd. Davhar 1100 n bas tsagilgaan deer gardag bsn um uu ??? Ene asuudlaa tsegtsleechee !

    Хариулах
    • 202.131.248.130
      2022/02/21

      ТЭР 2500 ЧИНЬ ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГИЙН ХОЛБООНЫ ХУРААМЖ ГЭЖ АВЧ БАЙНА ЛЭЭ МҮОНТ-ИЙН ХУРААМЖ БИШ ХАРИН ТЭР ХОЛБООНЫ ХУРААМЖИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

    • 202.9.40.70
      2022/02/20

      Яг үнэн

    • 202.131.250.130
      2022/02/20

      Univision huviin tv-diin mungiig huraadag mnb-d hamaagui

  • 66.181.161.89
    2022/02/20

    Naad TV g chin uzedgui baij mongo tushaamaargui bn

    Хариулах
    • 202.9.46.6
      2022/02/20

      Чи хятад хүн үү

  • 103.57.93.27
    2022/02/20

    Монгол ТВ үздэггүй заавал мөнгө өгөх ёстой юу надад талхны мөнгө зүгээр өгдөг нэг ч хүн бдаггүй гээд боддоо

    Хариулах
    • 59.153.113.81
      2022/02/20

      Zov shvv vzex oligtoi yum garaxgvi tv 1100 gaar yadaj avtobusandaa suugaad ajildaa yavsan ni deerdee

    • 202.9.46.6
      2022/02/20

      Чи хужаа юу

  • 202.9.40.93
    2022/02/20

    Tsahilgaanii mungenees TB iin mungee hasaad tushaaj bolno bizde.MAN iin TB eer uom gardaggui bizde

    Хариулах