Хөгжлийн банкны чанаргүй, хугацаа хэтэрсэн 52 зээлийг мөрдөн шалгаж байна. Эдгээрээс "Бэрэн групп” ХХК банкны барьцаанд тавьсан байраа иргэдэд зарсан гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, тус компани Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Гэвч зээлээ төлөөгүй.
Иймээс Хөгжлийн банк “Бэрэн групп” ХХК-аас 43.88 тэрбум төгрөгийг нэхэмжлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэсэн байна. Улмаар уг асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас тус компаний гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс мэдүүлэг тайлбар авахаар удаа дараа дуудсан ч тэрбээр тайлбар мэдээлэл өгөхгүй байгаа учир ийнхүү эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна