Сэтгүүлч Б. ОТГОН: ​Хөгжлийн банкны захирлууд 20-35 саяар гадаадад "зугаалсан" баримт!!!

Moderator
2022/02/19

Хөгжлийн банкны эргэн тойронд дахь асуудал олон нийтийн анхаарлыг татсан сэдвийн нэг хэвээр байна. Тэгвэл үйл явцтай холбогдуулан сэтгүүлч Б.Отгон баримт дэлгэжээ.

Тэрбээр "2018.01.25-нд Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Даажамба, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр,Дэд захирал Б.Чойжилжалбуу нар Хонгконгт бөөнөөрөө албан томилолтоор ажиллажээ. Энэ томилолтод зориулж 23,6 сая төгрөгийг ТУЗ-ын дарга Б.Даажамба өөрөө гарын үсэг зурж Хөгжлийн банкнаас гаргасан байна. Дээрхи томилолтод өвөл нь хамрагдсан дэд захирал Б.Чойжилжалбуу тэр зундаа АНУ-ын Вашингтон хотод албан томилолтоор ажиллахдаа 32,4 сая төгрөг зарцуулжээ. Энэ мэтээр Хөгжлийн банкны удирдлагууд ээлж дараалан гадаадад томилолт нэрээр зугаалсан ба нэг удаагийн томилолтын зардалд 20-35 сая төгрөг зарцуулсан байна.

Хөгжлийн банкны шилэн данснаас харвал 2018 оны 7-р сарын гүйлгээний ихэнхи нь Хөгжлийн банкны дарга, мэргэлжилтнүүдийн гадаад томилолтын тийзний үнэд зориулагджээ

 Хэрвээ дээрхи удирдлагууд үнэхээр гадны туршлагыг судалж,дүрмийн дагуу ажилласан бол Хөгжлийн банк өнөөдөр дампуурлын ирмэгт ирэхгүй байлаа. Эдгээр удирдлагууд бүгд тухайн үеийн УИХ, ЗГ-ын гишүүдийн дэмжлэгээр томилогдсон" төлөөний хүмүүс" байлаа . ТУЗ-ын дарга Б.Даамжамба, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ойрын хүмүүс бол дэд захирал Б.Чойжилжалбуу нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын 10 жилийн ангийн найз нь юм" гэсэн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.45
    2022/02/19

    Энэ бол яах аргагүй энэ манай тогтолцооны гажуудал шүү Ямарч төр засаг алга байна Хууль огтоос үйлчлэхгүй байна Шүүх дотор нь орж яг адил авилгалд идэгдсэн байна Энэ хүмүүсийг дийлэх төр алга Үүнийг яаж зогсоох вэ гэхээр 1992 оны үндсэн хуулиа сольё Бид энэ үндсэн хуулиар л замнаж 30 жил боллоо Гарсан үр дүн дампуурал Үүнийг л олж харья дээшээ гарсан дарга болгон хулгай хийдэг нэг хачин гаж юм байна Монгол хүн бүрийг хулгайч болгодог сонин тогтолцоо юмаа Социализмын үед Төрд хулгай нүүрлээгүй шүү карманы хулгай байсанОдоо энэ их гаж үзэгдэл бол1990 оноос хойш ийм болсонЭнэ 2 том намыг тараах цаг болсон бнаНамуудын буруу юм шүү дээ Эрх баригчдын буруу

    Хариулах
  • 202.9.46.189
    2022/02/19

    Үхэж далд ороосой. Үр удмаараа сөнөөсэй. Монголын ард түмэн, эх орноосоо урвасан өөдгүй хулгайч луйварчдыг шоронд нь хатаагаасай.

    Хариулах
  • 66.181.177.140
    2022/02/19

    Uu. Za za hulgaichid bna shuu

    Хариулах