ТЕГ: Гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авсан иргэн Л-д НАЙМАН жилийн хорих ял оноожээ

Moderator
2022/02/18

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр байгууллагын шалгах чиг үүргийн хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 

Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцон НАЙМАН жилийн хорих ял оноогоод байна.

Мөн МУ-ын иргэн А, Э нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын байгууллагын нэр бүхий ажилтан МУ-ын нутаг дэвсгэрт тагнуулын үйл явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 19.4, 19,10-д зааснаар 2021 оны наймдугаар сард Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.250
    2022/02/18

    Эх орныхоо эсрэг ажилласан хүнд бага ял өгсөн бна.

    Хариулах
  • 122.201.31.28
    2022/02/18

    Eh ornò urvachidaas hamgaalj bui zaluusdaa bayr burge.....olon urvagch bgaa sh uuuu.

    Хариулах