МҮЭ-ийн холбооноос бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн өнөө цагт хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа өнөөдөр /2022.02.18/ сэтгүүлчдэд мэдээллээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Хэрэглээний бүх төрлийн зээлийн доод тал нь 1 хувьд хүргэж хүүг бууруулах шаардлагатай. Учир нь зарим эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас 3 хувийн зээлийг тэрбум тэрбумаар нь авчихаад хүүлж амьдардаг. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй. Манайхаас мэдэгдэл хүргүүлсэн.
Иргэдийн өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээлээр амьжиргаагаа залгуулж байна. Өндөр хүүнд дарлагдаж байна. Судалж үзэхэд банкны дундаж зээлийн хүү жилийн 19 хувь, бизнесийн зээлийн дундаж хүү 20 хувь, цалингийн зээл хүү 12-18 хувьтай байна. Тиймээс МҮЭХ-ноос цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах шаардлагыг тавьж байна. УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ сарын 28-ны дотор дээрх асуудлыг шийдвэрлэхийг шаардсан шаардлага хүргүүлнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.190.127
Өөрсдөө 3% зээл аваад банк ,банк бусаар хүмүүст зээлүүлээд хэд нугалаад авчихаж байгаан биш үү
Хариулах64.119.23.224
УИХ д суугаа ХУДээс сонгогдсон МАНын нэг банкер зээлийн хүүг буулгана гэсэн Хадгаламжын хүү л буулгаад таарах шив. Банк илүү ашиг хийх нөхцөлийг бүрдүүлж чадав. Зээлийн хүү хэвээр хадгаламжын хүү багасахаар банкны ашиг нэмэгдэнэ. Аймар юмаа
Хариулах103.229.122.165
Ter ch muuhai dagzdaj bga shu