2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн 15 жилд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонож дээрэмдээд дуусч байна.
Тухайлбал, Увс аймагт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгөөр усан бассейн барихаар гүйцэтгэгч компани санхүүжилтынхаа 92 хувийг авсан. Гэтэл одоо мөнгө ч байхгүй, гүйцэтгэгч компани ч байхгүй, барилга нь сэг болчихсон байдалтай байна. Мөн аймагт баригдсан эмнэлэг зураг төсөл дээрээ цахилгаан шаттай байсан ч баригдаж дуусахдаа цахилгаан нь алга болчихсон. Аймгийн театрын барилгыг 6.8 тэрбум төгрөгөөр барихаар болсон ч баригдаж дуусаагүй учир нэмж 6 тэрбум төгрөг суулгасан. Гүйцэтгэгч компанийн захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан Б.Дүгэрээ гэдэг хүн бий" гэлээ.
Тэрбээр үүний зөвхөн мөсөн уулын орой хэмээн тодотгосон юм. Түүний зүгээс Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоо бүхий л хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дуусаж байна гэсэн мэдэгдлийг хийлээ
Д.Цэндсүрэнгийн хувьд өөрөө Засаг даргын ажлаа хүлээлгэж өгөөд АТГ-т шалгуулсан бөгөөд авилга албан тушаалын хэрэг нь хэрэгсэхгүй болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна