Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ-аас прокурорт хүргүүлжээ

Moderator
2022/02/18

Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих гэж байгаа талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл АТГ-аас "Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн" гэх мэдээллийг өглөө. Харин хэн хэнийг цагдан хорих саналыг хүргүүлсэн гэх мэдээллийг өгөх боломжгүй гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт мэдээлэл хийхдээ "Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн багцын үлдэгдэл 3,2 их наяд төгрөг болж,  55,3 хувь буюу 1,8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу Мөнгө угаах хэргээр шалгах өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Жагсаалт гаргахад нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс голлох зээлдэгчид байгаа" хэмээн мэдэгдсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна