Эрх баригчдын зүгээс хүн амын төвлөрлийг сайруулж, орон нутагт хөгжлийг бий болгох чиглэл барин ажиллаж буй. Гэтэл аймгийн Засаг дарга нар энэ бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаад тус аймгийнхан шүүмжлэлтэй хандаж байна.
Тухайлбал, Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Д.Бауыржан иргэдээ нийслэл рүү "нүүлгэх" сонирхолтой нэгэн гэх. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Б.Бауыржан өөрийн хамаарал бүхий хүмүүсээ аймагтаа дарга, даамал болгоод бусдыг нь нийслэл рүү "нүүлгэх" тактик барьж байна уу, гэхээр үг үйлдэл гаргах болжээ. Түүний хувьд аймгийн Засаг дарга болсноосоо хойш хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд томилсон гэх асуудал хэрээс хэтэрсэн.
Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотод зөвлөгөөнд оролцохоор ирсэн даруйдаа Засгийн газрын хэд хэдэн сайд, ААН-үүдтэй болсон уулзалт хийжээ.
Ингэхдээ нэг ААН-д гэхэд Баян-Өлгий аймгийн харьяат иргэдийг ажиллуулах тохироо хийжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн компанид өнөөдрийн байдлаар тус аймгийн харъяат 83 иргэн ажилладаг бөгөөд ийнхүү орон нутгийн иргэдийг хот руу "зөөж" байгаад нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Уг тус аймгийг тэргүүлж байгаагийн хувьд орон нутагтаа ажлын байр бий болгож, иргэдийнхээ ая тухтай ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангах байтал ийнхүү хэсэг хэсгээр нь нийслэл рүү "нүүлгэж" байгаа нь анхаарал татсан үйл явц болоод байгаа аж.
Д.Бауыржаны хувьд Улаанбаатар хотод 500-600 иргэнээ гэр бүлээр нь Улаанбаатарт амьдруулах чиглэл барин ажиллах байгаа гэх. Энэ талаар тэрбээр “...Тус компанийнхан манай аймагт өөрсдөө очиж ажилтнуудаа авахаас гадна сургаж, дадлагажуулах юм. Мөн гэр бүлийн хүмүүсийг хамтад ажиллуулахаас эхлээд хуримтлал үүсгэх, орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож өгөх хүсэлт тавив. Мөн тус компанийн зүгээс ажилтнуудыг амьдрах орон байраар хангах, хоол ундыг хариуцах хүсэлтийг хүлээж авсан нь таатай боломж мөн...” гэж бичжээ.
Ийнхүү Засгийн газрын бодлого үйл ажиллагааны эсрэг ажиллаж, өөрийгөө хэмжээлшгүй эрхтэн дархтан мэт аяглаж байгаа нь Баян-Өлгийчүүдэд таалагдахгүй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
59.153.114.133
bavarjan zov ajil hiij bna. irged n orlogotoi ongolog amidrag
Хариулах66.181.161.67
Ajilgui irgedee ajiltai bolgoh gj hiicheej ard irgediinhe toloo guij yawaa huniig ingej gutgej harluulah hereg bnu
Хариулах202.9.46.155
иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах гэх талаас нь үзвэл зөв ч юм шиг, төрийн хар хайрцагны бодлого талаас үзвэл төрийн бодлогын эсрэг ч юм шиг.
Хариулах