Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт мэдээлэл хийхдээ "Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн багцын үлдэгдэл 3,2 их наяд төгрөг болж, 55,3 хувь буюу 1,8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу Мөнгө угаах хэргээр шалгах өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Жагсаалт гаргахад нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс голлох зээлдэгчид байгаа" хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл тэдгээр зээлдэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Улс төрийн хүрээнд саарлаар бичигдэх олон түүхтэй түүний хувьд мөн л Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд нэр холбогдож байгаа нь энэ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол” групп 2017 онд Хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын зээлийг авчээ. Гэвч уг зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон байна. Түүний хувьд Хөгжлийн банкны дуулиантай зэрэгцэн зээлээ төлж эхэлсэн ч мөнгө угаах хэргээр шалгуулах хүний тоонд зүй ёсоор орж байгааг эх сурвалжууд бичиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
68.106.93.14
Ene atsiin huuhed huchindsen hereg n u bolj bna Ardiin namiinhan stanuud hamgaalaad baigaa
Хариулах