Алтан Дорнодын “Дайчид” баг Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглох үеэрээ шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн байна. Учир нь “Дайчид” багийн гурван онооны шидэлтэд 2 оноо өгч, харин “Ирвэсүүд” багийн хоёр онооны шидэлтийг 3 оноо өгч шүүгчид ноцтой алдаа гарснаар Алтан Дорнодын “Дайчид” баг хожигдол хүлээсэн байгаа юм.
Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байгаа аж. Харин Алтан Дорнодын “Дайчид” багийн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.
Өнөөдөр /2022.02.16/ болох тоглолтод Алтан Дорнодын “Дайчид” баг эсэргүүцэл илэрхийлж, тоглолтыг орхиж магадгүй гэх мэдээлэл байсан юм.
Тэгвэл талууд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, “зөвшилцөл”-д хүрсэн бололтой. Энэ талаар Алтан Дорнодын “Дайчид” багийн менежерээс тодруулахад, “Энэ тоглолтыг үзэх гэж олон залуучууд билет аваад Спортын төв ордонд цугласан байна. Харин зохих хүмүүс нь өмнөх “Дайчид” болон "Ирвэсүүд" багуудын тоглолт дээр алдаа дутагдал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дүрмээрээ тоглолтын шийдвэрийг өөрчилж болохгүй юм байна. Ингээд Алтан Дорнодын “Дайчид” баг сагсан бөмбөг сонирходог, үзэхээр ирсэн энэ олон залуучуудаа хүндэтгээд тоглолтоо цааш нь үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна