Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн өчигдөр эхэллээ. Багийн тэмцээний үеэр дэлхий дахиныг бишрүүлсэн гайхалтай үзүүлбэрийн эзэн Оросын уран гулгагч Камила Валиевагийн үзүүлбэр энэ өдрийг гол үйл явдал байв.
Багийн тэмцээний үеэр допинг дуулианд нэр холбогдсоны улмаас ганцаарчилсан төрөлд оролцож чадахгүй дээрээ тулж байсан ч Спортын арбитрын шийдвэрээр Камила тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон юм. Тэрбээр 82,16 оноо авснаар тэргүүн байранд бичигдэж байна.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүний үзүүлбэр, өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлуудтай холбогдуулан өөрийн цахим хуудастаа "15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ.
ТЭНГЭР ШИГ БАЙ...гэж Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.225
Ene xeden bagsh nertei xaxyyl avilgadaa idegdcen bagsh nar bainga l ulun starailj baix um aa joocon gegeeleg um bod bod
Хариулах202.55.183.178
Зөв шүү яагаад заавал тогоон дотроо сэтгэнэ гэж харин ажилдаа сайн хийж байгаа
Хариулах202.126.90.35
Тэр яах вэ?Холын хүнийг харж өрөвдөхөөс, хажуудах багш нарынхаа амьдралыг тэнгэр шиг байлгаачээ. Сайд аа
Хариулах64.119.26.178
Ямар сонин юм бэ! Яахаараа хүний үзэл бодлыг боймлон, харцаараа хөдөлгөх гээд байдаг юм бэ дээ. Өрийнхөө бүхий л боломж бололцоогоороо ажлаа хийж байгааг нь хараач! Яагаад ертөнцийн сайхнаар баярлаж, бахархаж болохгүй гэж. Аливааг харлуулж буруу өнцөгөөс хардагаа болимоор юм.