Энэ оны нэгдүгээр сард Шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 132 үйлдлийг илрүүлснээс гарал үүсэл тодорхойгүй мал, мах тээвэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зөвшөөрөлд дурдсан хэмжээнээс илүү мод тээвэрлэсэн, хориотой ан амьтны эд эрхтэн тээвэрлэсэн, галт зэвсэг тээвэрлэсэн, зөвшөөрлийн бичиггүй “Хуш” мод, самар тээвэрлэсэн /800кг орчим/, нойтон тарвага, лаазалсан тарваганы мах тээвэрлэж явсныг тус тус илрүүлж харьяаллын дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хүлээлгэн өгч шалгуулж, шийдвэрлэлтийн явцад хяналт тавин ажиллаж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.1.1 “Цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүний бие, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ.”
Мөн хуулийн 31 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийг зогсоож шалгах” талаар тодорхой заасан бөгөөд шалгах үндэслэлд “тээврийн хэрэгсэл нь хуулиар хязгаарласан эд зүйл тээвэрлэж байж болзошгүй, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эд зүйлийг хууль бусаар тээвэрлэсэн, эсхүл жолооч, зорчигч ийм зүйлийг биедээ авч яваа гэх үндэслэлтэй бол шалгахаар заасан байдаг.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд хүний бие, эд зүйл, ачаа тээш, орон байранд “Үзлэг хийх” үндэслэл, журмыг баримтлан үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
.jpg)
.jpg)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна