Л.Оюун-Эрдэнэ: Чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан асуудлуудыг Мөнгө угаах хэргээр шалгана

Moderator
2022/02/14

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоол батлагдсан талаар Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар "Миний бие ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны тавдугаар сард Ерөнхий прокурор болон АТГ-ын удирдлагуудад хандаж Хөгжлийн банктай холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилж авч үзэхийг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчдийн мэдээлэл бүхий дүгнэлт гаргаж, өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. Миний байр суурь бол: 

- Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газрын хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээл төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк Экзим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг ОУ-ын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банк байгуулагдсан зорилгоороо өнөөдрийг хүртэл ажиллаж чадаагүй. Сан ч юм шиг, арилжааны банк ч юм шиг, ХЗХ ч юм шиг тодорхойгүй статустай явж ирсэн. Үүний үр дүнд Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн багцын үлдэгдэл 3,2 их наяд төгрөг болж,  55,3 хувь буюу 1,8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан барьцаа хөрөнгө хангалттай, тухайн төсөл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан төслүүд байгаа. Цар тахлын улмаас эргэн төлөлт их биш хугацаагаар тасалдсан нөхцөл байдал үүссэнийг хэвийн зээл гэж үзнэ. Улс төрийн нөлөөлөл ашиглаж, зээл аваад зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулсан, барьцаа хөрөнгө хангалтгүй зээлүүд байгаа. Мөн шүүхэд шилжүүлж маргаан үүсгэсэн асуудал байгаа. Эдгээр хариуцлагагүй зээлдэгчдээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унах, МУ-д хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстой Хөгжлийн банк өнөөдрийн түвшинд хүрэх, бизнесийн хэвийн үйл ажиллагааны зарчим алдагдсан. Эдгээр нөхдүүдтэй Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. 

Чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зээл аваад зориулалтын бусаар зарцуулагдсан асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу Мөнгө угаах хэргээр шалгах өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Ихэнх нь Иргэний хуулиар, Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр БОНДЫН ҮЕЭР ЗЭЭЛ АВСАН олон албан тушаалтнууд мултарч үлдэх асуудал бий. Тийм учраас зүйлчлэлийг өөрчлөөд зээл биш зээл аваад мөнгө угаах байдлаар ашигласан, шамшигдуулсан, Монгол Улсын татвар төлөгчдийн санхүүжилтэд ноцтой хохирол учруулсан учир Улсын Ерөнхий прокурор ЗОХИГЧООР оролцож, төрийг хохиролгүй болгох агуулгаар бичиг өгсөн. Үүнийг Улсын Ерөнхий прокурор хүлээж авсан. Зарим үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх шийдвэр гаргаад явж байгаа. 

Жагсаалт гаргахад нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс голлох зээлдэгчид байгаа. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн банкыг хохиролгүй болгох асуудлыг ОУ-ын эрх зүйн дагуу хийхээс өөр гарцгүй. Хэрэв Хөгжлийн банк арилжааны банк байсан бол асуудал ингэж шийдэгдэх байсан" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.247
    2022/02/15

    Чанартай чанаргүй бүх зээлийг өөрсдөөр нь төлүүл!!! Зээлээ төлсөн ч гэсэн буруу аргаар будаа тээсэн нөхдүүдэд хуулын хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Төлсөн төлөөгүйг ард түмэнд байнга мэдээлэх шаардлагатай. Хөгжлийн банкны дараа ЖДҮ-ийн асуудал гарч ирнэ. Үүний дараа түрүү түрүүчийн ял сонссон баячуудын төлбөр хөрөнгийг хураасан байдлаар ард түмэнд нээлттэй мэдээлэл өгөхийг шаардаж байна. Тэгсхийгээд л төлсөн төлөөгүй нь мэдэгдэхгүй чимээгүй болчихдог. Ард түмнээ битгий хуураач. Мэдээллийг цаг тухайд нь мэдээллийн хэрэгслээр мэдээлж байхыг шаардаж ыайнаа.

    Хариулах
  • 66.181.187.114
    2022/02/14

    1.8 их наяд гэхээр бараг 600 сая доллар юм биш үү. Ингэж идэхээр ямар ч баян улс сүйрэхээс яахав дээ.

    Хариулах