Ерөнхийлөгч зайран, удган, улаач нартай уулзжээ

Moderator
2022/02/12

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бөө удган, зайран, улаачдын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан аж.

Энэ талаар Б.Аргалдай гэх улаач нийгмийн сүлжээндээ"Өчигдөр Монгол бөөгийн түүхэнд томоор бичигдэх үйл явдал болсон нь төрийн тэргүүн /ерөнхийлөгч/ тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсондоо туйлын их баяртай байна. Зохион байгуулсан болон идэвхи чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Хэр хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийг нь мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосондоо. 

Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна.

Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хөх мөнх тэнгэр минь үрс биднээ өнө мөнхөд ивээн тэтгэж явах болтугай" хэмээн бичжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.154
    2022/02/13

    Монголчууд тэнгэр шүтлэгтэй байсан түүний хийсэн үйлдэл маш зөв

    Хариулах
  • 64.119.16.204
    2022/02/12

    тэнэг Хүүк зайлаасай

    Хариулах
  • 202.126.94.99
    2022/02/12

    Тэнэг зевлехуудээ солиосой. Хошин шогийн жужигчин шиг л болжээ!!!

    Хариулах
  • 59.153.86.1
    2022/02/12

    Эртнээсээ төрийн хэрэгт Тэнгэр шүтлэгтэнгүүд оролцох нь олцдог л байсан байх. Гэхдээ Хүрэлсүхийн үед бол арай л цагаа олоогүй шийдвэр байх оо

    Хариулах
  • 59.153.115.80
    2022/02/12

    Bolohgui n yu bsim Ted chiny ch bas Mongoliin tuuh soyolin uviig avch yvaa humuusiin neg tuluulul bz de

    Хариулах