Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Moderator
2022/02/12

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болжээ. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43.200 төгрөг байсан бол 2020 онд 56.700 төгрөг болж нэмэгдсэн билээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ.

Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.243
    2022/02/14

    дэндүү их нэмэгдвэл татвар дагаад нэмэгдэнэ хэцүү л бн хувиараа нд төлдөг ажилгүй хүнд бүр хэцүү

    Хариулах
  • 202.9.40.119
    2022/02/12

    манай эгч сургуулийн жижүүр хийдэг 300000г авдаг тэтгэвэртээ гарах юмдаа гээд гүрийгээд хийж байгаа тэтгэвэрт 2 жилийн дараа гарна. Ийм цалин авч байгаа хүн хэдэн төгрөгний тэтгэвэртээ гарах болдоо гэж санаа зовох юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 520000 гэхэд НД, ЭМД, бусад даатгалаа төлөөд 300000 гэхээр арай ч дээ гэмээр цалин тэгэхд тэтгэврийн хүмүүс 500000 төгрөгний тэтгэвэр авч бдг. Заримдаа энэ тогтолцоо зохион байгуулалтыг ер ойлгохгүй юм

    Хариулах
    • 103.212.117.243
      2022/02/14

      тэтгэвэрт гарахдаа 500 авна

  • 64.119.22.213
    2022/02/12

    Ндш хувиараа төлж байгаа хүмүүсийн төлөх мөнгө нь ихсэн хувийн жижиг аж ахуй өгдөг цалин ихсэхээр бас хэцүү дээ

    Хариулах