Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр Эдийн засагч Л.Наранбаатар оролцож дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Энэ хулгай луйвар олон жил үргэлжилж байна. Санаж байгаа бол 2015 оны Монголын эдийн засгийн чуулган дээр миний бие УИХ-ын дарга руу "Та нар эдийн засгийн алуурчин болчихлоо" гээд оймсоо шидэж байсан. Тэр үед төсвөөс гадна, Хөгжлийн банк гэгчээр олон тэрбум төгрөгийг цувчуулж хулгай хийж байсан. Өнөөдөр үр дагаварыг нь хэлэлцээж сууж байна.
Улстөрчдийн нөлөө оруулаад ямар ч барьцаагүйгээр зээл аваад төлөхгүй байгаа хулгайч нартай хариуцлага тооцох ёстой. Б.Бат-Эрдэнэ гишүүний ахалж байгаа ажлын хэсэг хамгийн түрүүнд улстөрчдийн нөлөө оруулж зээл авсан эсэхийг тодруулах ажлыг хийгээсэй гэж бодож байна.
Жирийн банк таван хувийн эрсдэлд ороход УЛААН ГЭРЭЛ асаад шуурхай арга хэмжээ авдаг бол Хөгжлийн банкны 55.3 хувь нь эрсдэлтэй болсон байна. Цаашид яах юм бэ? Бид энэ зээлийг төлөхгүй.
Бид Халтмаагийн Баттулга гэдэг хүнээс эхэлж ярих ёстой. Толгойноос нь эхэлж ярих ёстой юм. Х.Баттулгын туслах асан Д.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект" ХХК нь Төрийн өмчийн компанитай нийлж Хөгжлийн банкнаас зээл аваад мурьчихсан. Нийт 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй. Шүүх дээр очоод барьцаагаа суллуулсан тохиолдол бий. Х.Баттулга яасан ханаж цаддаггүй хүн бэ. Төмөр замыг төрийн нууцад оруулж байгаад идсэн, ах дүү нартаа ЖДҮ-ийн зээл авч өгснийг бүгд харсан. Одоо зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авч өгсөн байна. Шалгах хэрэгтэй. Тиймээс жараахай биш томоос нь хөөцөлд гэж хэлмээр байна. Ингэвэл шударга ёс тогтоно. Тэгвэл ард түмэн итгэнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.57.92.26
баттулгад монголын ард түмэн бүгд өртэй юм байна л даа жинхэнэ мафийн эзнийг монголын төр барьж чадхгүй залилуулаад суух юм байна л даа хойч үе минь санаж яваарай
Хариулах75.170.64.82
хахаххаха хахахаххаха ахахахахах а хятадын эрлийз суг.баоболдын оффшорыг илчилсэн гээд Баттулга еренхийлэгчийг ил далд харлуулах гэж их узэх юм. гэтэл негее суг.баоболд нь хегжлийн банкыг хятадуудын даалгавраар байгуулж еерее баахан менге шааааассссан. Ядаж хулгайлсан менгеерее ганц км зам ч бариагуй хятадын эрлийз ш дээ!! Энийг яагаад огт ярихгуй байгааг Монголчууд гайхаад байна!!
Хариулах66.181.161.73
хууль яагаад халтаймаагийн баттулгат үйлчилдэггүй юм бэ Ерөнхийлөгчөө , ерөнхий сайдаа
Хариулах