Папарацци.мн Монголын хэвлэл мэдээллийн салбарт 15 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн буюу 2021 оны зургадугаар сараас Папарацци.мн сайтын Paparazzi.mn фэйсбүүк хуудас Монгол Улсаас хандах хандалтаа “ЗУРГААН” сарын хугацаанд хязгаарлуулсан юм. Улмаар дөнгөж оны өмнөхөн эргэн ХЭВИЙН байдалдаа шилжсэн билээ.
Манай сайтын хувьд хаана ард түмний эрх ашиг хөндөгдөж байна тэнд очиж мэдээ мэдээллээ бэлтгэдэг байв. Бидний үндсэн зарчим бол өнгөрсөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол төрийн толгойд хулгайч гаргахгүй байхын төлөө өдөр шөнөгүй тэмцсэн нь дээрх байдалд ороход хүргэсэн юм.
Бид УЛС ТӨРЧ, ОЛИГАРХИУДААС хараат байж, тэдний эсрэг дуу хоолой болон ажиллаж, муу муухайг нь эсэргүүцэж илчилж явсан нь хэсэг бүлэг нөхдөд таалагдаагүй юм.Тэд биднийг худалдаж авахыг хүссэн ч би худалдагдаагүйн эцэст нь Фэйсбүүк рүү хэдэн зуун репорт явуулж, албан хүсэлтүүд и-мэйлээр удаа дараа өгч манай фэйсбүүк хуудсыг царцаасан юм. Манай сайт, фэйсбүүк хуудас бол хамгийн өндөр хандалт авч байсан учир тэд АЙСАН…
Эцсийн эцэст бид хаалгаж боогдож хязгаарлуулсан ч тухайн үедээ зорилгодоо хүрсэн юм.Энэ л бид бүхний болон улс эх орны маань хожил байв.
Цаашид бид иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө ХУЛГАЙЧ НАРТАЙ тэмцсээр байх болно. Бид худалдагдахгүй, хуйвалдахгүй!!!
Папарацци.мн сайтын редакци
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.40.163
MU iin tur zasag hudalchiin oron boljee.Altanshireegi in Neptiin uildver gj erdee uildver geh uom hiigdeegui Otgoni avsan zurag mun bn.Delgersaihan l surgaar olon barilga barij bga.Hudlaa yrisan uomnuud.Songuuluar Huuk.Deegii 2 uo 2 gj barag l MGLiin hun amiin 50% end ireh gd bn gj bsan.Ymarch ajliin bair.uildvergui gazar hen ireh uom.Salhin sens gd salhi ihesgej .tsel gazar bolgodog uom tabisan.Gerel toggui bolhod ymarch ashiggui.Dornogovich uud zuv songolt hiij.hudalchuudaasaa salah tsag bolson shuu
Хариулах