“Бэрэн групп” ХХК нь "Хөгжлийн банк"-ны барьцаанд байгаа байраа иргэдэд заржээ

Moderator
2022/02/10

АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй, хугацаа хэтэрсэн 52 зээлийг мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зээлдэгчдийн 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан тухай мэдээллийг өгсөн. Мөн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ийн захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан Батбаатар, Т.Гэрэлт-Од нарын албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдэж байгаа гэх мэдээлэл өгсөн юм

Тэгвэл  “Бэрэн групп” ХХК банкны барьцаанд тавьсан байраа иргэдэд зарсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тодруулбал, тус компани  Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Гэвч зээлээ төлөөгүй.

Иймээс  Хөгжлийн банк “Бэрэн групп” ХХК-аас 43.88 тэрбум төгрөгийг нэхэмжлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэсэн байна.   

Шалгалтын явцад “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбатаар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороолол буюу Хангай хотхоны хэд хэдэн блокыг барьцаанд тавьсан ч нэг блокыг нь иргэдэд борлуулсан ноцтой асуудал үүсчээ. Эх сурвалжийн мэдээллээр 4,4 тэрбумын барьцаанд тавьсан байрыг иргэдэд худалдан борлуулсан байна. 

Ийнхүү Хөгжлийн банкны том зээлдэгчдийн хөлд жирийн иргэд чирэгдэх нөхцөл байдал үүссэн байна. Мөн баригдаж дуусаагүй зарим блокуудаас иргэдэд зарсан уу гэх асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.195
    2022/02/14

    ордер нь гарсан зүгээр биздэ? Зарим айлуудынх гараагүй сураг бсан.

    Хариулах
  • 192.82.70.127
    2022/02/10

    ХАНГАЙ ХОТХОН ЧИНЬ БЭРЭН ГРУППЫН БАРЬСАН БАЙР ЮМ УУ?ХАНГАЙ ХОТХОНЫ БҮХ БАЙР ХАМААРАХ ЮМ УУ? ЯАНАА? ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨӨЧ.

    Хариулах
  • 103.57.92.26
    2022/02/10

    иргэд хохироод нус нулимстайгаа холилдох болж дээ ямар ч муухай ичгүүргүй хүн хуурна вэ

    Хариулах