Дэлхий дахиныг бишрүүлсэн Камила Валиевагаас допинг илэрсэн үү

Moderator
2022/02/10

Дэлхий дахиныг үзүүлбэрээрээ гайхшруулсан, Оросын уран гулгагч Камила Валиевагаас  допинг илэрсэн гэх мэдээлэл гараад байна. Уг мэдээллийг албан ёсоор зарлаагүй байгаа юм.

 Оросын  уран гулгалтын багийнхан багаараа тэргүүн байранд орсон ч шагнал гардуулах ёслол өнөөдрийг хүртэл хойшлогдсоор байна. ОХУ-ын баг буюу Оросын олимпын хорооны баг тамирчид алтан медаль, АНУ-ын баг тамирчид мөнгөн медаль, Япон улсын баг тамирчид хүрэл медалийн болзол хангасан.

Тэмцээн дуусмагц медаль гардуулдаг байсан нь 2002 оны Сол Лэйкийн олимпоос хойш өөрчлөгдөж, эхлээд дурсгалын зүйл гардуулдаг болсон юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна