Засгийн газар: Хөгжлийн банкны 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулжээ

Moderator
2022/02/09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцлээ. 

 Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай. Үүний 55 хувь нь чанаргүй зээл байна. Нийт 28 зээлдэгчдийн 1 их наяд төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 байгууллагын зээл хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал, АТГ-т 10, эрүүгийн цагдаад 3 зээлдэгч шалгагдаж байна.

 Хөгжлийн банкны 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шалгуулах аж.

 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна