Өнөөдөр "Шилийн богд" ууланд 2000 хүн цуглаад байна

Moderator
2022/02/09

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 8 буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум "Шилийн богд" ууланд 500 тээврийн хэрэгсэлтэй 2000 орчим хүн цуглаад байна.

 Сүхбаатарын аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна.

 Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна