УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавьж, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар багтсан байна.
Тэгвэл ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр нь ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай нэгэн гэдгийг сануулан хэлэх нь илүүц юм. Тодруулбал, Б.Баттөмөр гишүүний 80 хувь эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед уг зээлийг авахад Б.Баттөмөр гишүүний хүргэн ЖДҮХС-ийн ажилчдыг дарамталсан гэх үлгэр домог шиг асуудал яригддаг.
Эрхэм гишүүнтэй холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Б.Баттөмөр гишүүн Ардчилсан намыг эрх барих үед хэрэгжүүлж байсан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс “Тэс Петрлоиум” компани 7,2 тэрбум төгрөгийн 3,8 хувийн хүүтэй зээл авсан байдаг. “Тэс Петрлоиум”-ын толгой компани “Ойн бирж” ХХК. “Ойн бирж” ХХК УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан компани юм.
Ийнхүү дарааллан давуу эрхийг ашиглаж, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс хувь хүртсэн асуудалд орж явсан Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд ХӨГЖЛИЙН БАНКНЫ найдваргүй зээлдэгчдийн НО-г илрүүлэх нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
68.106.93.14
Umbuunuudee ta nar uursdiinhee sain saihnii tuluu temtsdeggui umuu UMBUU MONGOLCHUUD UMBUUUUUUUU
Хариулах122.201.22.190
ХУРДАА НЭМ ХҮССЭНЭЭ АВ. ЛУЙВАРЧДАА.
Хариулах