Г.Уянга: Сонгуульд өрсөлдсөнийхөө төлөө ялд унаж, 10 сая төгрөгөөр торгуулахаар болж байна

Moderator
2022/02/08

УИХ-ын гишүүн асан Г.Уянга нийгмийн сүлжээндээ 10 сая төгрөгөөр торгуулж байгаа тухайгаа бичсэн байна. 

Тэрбээр "Над шиг сонгуульд өрсөлдсөнийхөө төлөө, бусдын намайг дэмжиж, надад өгсөн хандивын төлөө ялд унаж 10 сая төгрөгөөр торгуулахаар болж байна! Зөрчлийн хууль гэгчээр Эрүүгийн ял хийснээс хүнд ялд унаж байна!  Хэрэв чи тэмцвэл, шударга байвал, олон юм яривал МАЙ, ЭНЭ ЧИНИЙ ШАН!

Миний сонгуульд өрсөлдсөн нь хэнийг хохироов?! Түмний хөрөнгөөс хумслаагүй шударга байсан нь хэнд гай болов?! 10 сая, түүнээс илүү, эсвэл бага мөнгөөр торгуулсан, торгуулж байгаа, торгуулиа төлж хохирсон, төлөөгүй элдвээр хохирч байгаа хүмүүс холбогдоно уу! Шударга бусын өмнө хүлцэнгүй байж болохгүй! Эрх баригчдаас үзүүлж байгаа маш соёлтой дарамт юм биз дээ!" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.90
    2022/02/09

    Хуулиа унших байж дээ. Тайлангаа цагт нь гаргаж өгөөд торгуулаагүй хүмүүс байна шүү.

    Хариулах
  • 106.131.140.167
    2022/02/09

    Vaktsin hiilgejguu geed bahiraad bsn. Odoo bas yy ve. Medrel

    Хариулах