Эхнэрээ зодсон хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар цагдаа нарт авлига өгсөн Д.Сүндийгийн гурван жилийн ялыг ЗУРГААН сар болгожээ

Moderator
2022/02/08

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг  өнгөрсөн сарын эхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар хэлэлцэж, гурван жилийн хорих ял оноосон. Тэгвэл Д.Сүндий Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдаг шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж,  Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Сануулахад, Шүүгдэгч Д.Сүндий эхнэртээ гар хүрч, хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгуулж байхад нь түүнд ашигтай байдлаар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хахууль өгсөн нь тогтоогдсон юм. Иймээс  НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж,  Д.Сүндийг Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оноогоод байсан юм. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.32
    2022/02/08

    arai ch dee huuli ys mine xaxa mongold amidral bna uu shuuh ne ingej bgaa ym chine xaxa shuuhiin yronhii zovloldoo amjilt

    Хариулах
  • 192.82.89.32
    2022/02/08

    davj zaaldah shuuh ne yasanevgui shiidver gargaa ve

    Хариулах