Л.Энх-Амгалан: Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хичээлийн хоцрогдолтой байна

Moderator
2022/02/08

БШУЯ-наас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцууллаа.

Энэ үеэр БШУ-ны сайд "Судалгаанаас харахад хүүхдийн сургууль завсардалт сүүлийн хоёр жилд маш их нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэл нүүрлэсэн байна. Сургууль завсардаж буй тоо хэмжээ 2018, 2019 онтой харьцуулахад 60 орчим хувиар өссөн. Энэ тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай. Тиймээс нэг ч хүүхдийг сургууль завсардуулахгүй байх боломжийг хангаж ажиллаж байгаа.  Цар тахлын үед эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажилласныг судалж үзэхэд, 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн, 40-өөс дээш насныхан хүүхэдтэй хангалтгүй ажилласан байна. Нийт сурагч танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хичээлийн хоцрогдолтой" гэлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна