Хөгжлийн банк 2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд өндрөө аваад байна.
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа "Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана" хэмээн бичжээ.
Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана
— S.Bayar (@SBayar12) February" class="redactor-linkify-object">https://twitter.com/SBayar12/s... 7, 2022
-1972 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Вашингтон дахь Ардчилсан намын төв байранд сонсох төхөөрөмж байрлуулах гэсэн оролдлого гарчээ. Энэ хэргийг илрүүлж, шүүн тасалсаныг америкийн түүхэнд Уотергэйтийн хэрэг гэж нэрлэсэн байна. 1972 он. АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдсэн байлаа. Вашингтон хотын “Уотергэйт” зочид буудалд байрлаж байсан Ардчилсан намын үндэсний хорооны төв байранд сонсох төхөөрөмж байрлуулсан таван хүнийг саатуулаад байв. Хууль бус энэ хэрэгт холбогдох эзнийг олох даалгаврыг Холбооны мөрдөх товчооны Тусгай хороонд үүрэг болгожээ. “Уотергэйтын” хэмээн нэрлэгдсэн энэ хэргийг мөрдөн шалгах үйл явц бүтэн хоёр жил үргэлжилсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.94.99
Гуйлгачин тэнэгууд терд гарахаар ингэдэг л байхгуйюу!!! Гутамшиг!
Хариулах64.119.16.163
Улсаа хөгжүүлнэ гэж сонгогдсон, эрх мэдэлтэй болсон улс төрчдийн хийж байгаа ажил. МАН гэсэн бүлэглэл дангаараа эрх мэдэлтэй байх гэснийг МАНАН гэсэн бүлэглэл болгож төсвөөс төрж байгаа тэрбумтнуудыг эсэргүүцэх хүчийг бараг үгүй болгосон. Энэ ажиллагаанд энэ үгийг хэлсэн хүн манлайлан оролцсон.
Хариулах103.229.178.26
дэндүү дээ дэндүү ... арай л дэндүү , гэхдээ манай ху нам бол томоос том бул хар чулуу шүү дээ, Тайхар чулуунаас ч том , тоох ч үгүй, харах ч үгүй, сонсох ч үгүй, мэдрэх ч үгүй :)
Хариулах