Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа "Хас" банкнаас дагуулж очсон хүнээрээ гарын үсэг зуруулж 33 тэрбум төгрөгийг ганцхан гүйлгээгээр авчээ

Moderator
2022/02/07

Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин хоёр найз Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл авсан асуудал олон нийтийн анхаарлыг татаж сэдэв хэвээр байна. Учир нь тус зээл өнөөдөр "НАЙДВАРГҮЙ" гэх ангилалд багтаад байгаа юм. 

Тэгвэл Г.Амартүвшин энэ зээлийг хэрхэн яаж авсан бэ? Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хүнээрээ гарын үсэг зуруулан 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргуулан авсан байж болзошгүй байна. 

Тодруулбал,  “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгогдох үед  Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нь 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэхээр болсон байдаг. Харин Ч.Мөнхбаярыг ээлжийн амралтаа эхлэхээс гурав хоногийн өмнө Г.Амартүвшин захирал нэгэн тушаал гаргасан байдаг. Тэр нь  В244 тушаал. Уг тушаалаар Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нь 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт болсон учир түүний ажил үүргийн Дотоод хяналтын хэлтсийн захирал Цолмонгоор хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн  байдаг. Нэг үгээр газрын захирлын ажлыг хэлтсийн захиралд өгчихсөн байгаа юм.  н.Цолмонгийн хувьд  Г.Амартүвшинг ХАС банкнаас Хөгжлийн банк руу томилогдоход нь дагаж очсон хоёр хүний нэг. Ингэж өөрийн хүнээр Зээлийн газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж байгаад 33 тэрбум төгрөгөө авсан ноцтой үйл ажиллагаа юм. Ингэхдээ 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр ганцхан удаагийн гүйлгээгээр 33 тэрбумаа гаргуулан авсан. Төслийн үйл явц, үр дүнг тооцож үзэлгүйгээр ийнхүү эрх мэдлээ тултал нь ашигласан хэрэг л дээ. 

Ийнхүү хийдэлтэй, зөрчилтэй зээл өнөөдөр "НАЙДВАРГҮЙ" гэх ангилалд орчихоод байна....

Гурван найзын 33 тэрбумын талаар баримтыг цувралаар хүргэнэ.....



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.165
    2022/02/09

    Энэ хулгайчуудыг их хурлаас эргүүлэн татах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.124.131
    2022/02/08

    za araicde ene ih mungyg uls garaghin tuld uls tur ter cigtee oroltsj baij garah buizai

    Хариулах
  • 202.21.124.131
    2022/02/08

    haha

    Хариулах
  • 192.82.78.95
    2022/02/07

    Амартүвшин гэгч нь сонгогдсон тойрон болох ХУД-ийн 20-р хороогоор нэг ч удаа очоогүй хүн. Зөвхөн мөнгөнд шунаж УИХ-д орсон шуналын тулам бна. Юун Ринчингийн зээ нтр вэ? Тэр хүний нэрийг давхар гутаасан новш бна даа. Эрээн шивэртэй оймсоор гайхуулан сайрхсан шарк гэгч ч болж үзэв. Ха ха ха улсын мөнгийг идэж ашиглахдаа гаргуун юм бна. Бидний төлөө юу ч хийгээгүй нөхөр дөө.

    Хариулах