САЙХАН МЭДЭЭ:​ О.Цэцэнцэнгэл Парисын "ИХ ДУУЛГА"-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Moderator
2022/02/07

"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны Гранд Сламын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. . Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан юм. Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан. 

Ийнхүү О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, ялалт байгууллаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.67
    2022/02/07

    Sain bn nutagiin dvvdee ulam ih amjiltig hvsie

    Хариулах