Парисын “BERCY ARENA”-д болж буй энэ оны эхний “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай 8 жүдоч хүч үзэж, -66 кг-д Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хилчин спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү алтан медаль хүртлээ.
Ё.Басхүү С хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүнийг 2:56 минутад, хэсгийн аваргын төлөө Финландын Луукас Сахаг 2:34 минутад тус бүр вазари үнэлгээ аван үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг торгуулиар ялснаар олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баультай аваргын төлөө хүч үзэн, торгуулиар ялалт байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна