Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүндэрч, найдваргүй зээлийг Засгийн газарт шилжүүлэх тухай мэдээлэл энэ өдрүүдэд гол дуулиан болж байна. Тэгвэл энэхүү найдваргүй зээл бий болох үндэс суурийг үе үеийн удирдлагууд тавьсан тухай баримтыг цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
Найдваргүй зээл олгогч Г.Дөлгөөн
Төрийн мөнгийг үрэн таран хийхэд нөлөөлсөн тэр хүн өнөөдөр ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД албан тушаал тэр дундаа Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч хэмээх албыг хашиж байна. Энэ хүн бол Ганбямбын ДӨЛГӨӨН. Дарга нарын хүүхдүүдийн тавиланг тойролгүйгээр дээд сургууль төгсөнгүүт Монголбанкинд нягтлангийн албан тушаалт томилогдсон нэгэн юм. Улмаар 2016 онд Хөгжлийн банкинд Эрсдэл хариуцсан дэд захирал гэх албанд тушаал руу үсрэлт хийсэн намтартай. Ингэж дэд захирлын албанд очихдоо өнөөдрийн дуулианы бай болсон зээлийн нэгийг олгожээ. Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ төрсөн ах Х.Батбаасангийн 100 хувь эзэмшдэг байсан “Монгол драй милк” ээ Э. Эрдэнэбилэг гэх залууд шилжүүлсэн. Улмаар Монгол Улсын хөгжлийн банкинд 60 суманд цех барьж, малчдаас сүү худалдаж авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатаасан сүү гаргаж авна гэх төслийг бичиж өгчээ. Ингэхдээ Хөгжлийн банкнаас “барьцаагүйгээр” 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр авсан байдаг. Яг өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа 40 сараар хэтэрч нийт төлөх зээлийн дүн 62.4 тэрбум болжээ.
Г.Дөлгөөн “Монгол драй милк”-д “барьцаагүй” зээлийг олгожээ
40 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жижиг хэмжээний объект барьцаалаад олгочихсон гэвэл итгэх хүн үгүй. Тэгвэл үүнийг өнөөдрийн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, тухайн үеийн Санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдлийн хэлтсийн захирал Д.Ринчиндоржтой гар нийлэн гүйцэтгэсэн байдаг. Тэд “Монгол драй милк”-д зээл олгохдоо хөрөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ. 40 тэрбумын зээл олгохын тулд багадаа 80 тэрбумын барьцаа хөрөнгийн үнэлгээтэй барьцаа хөрөнгө тавих ёстой. Гэтэл Г.Дөлгөөн дээрх зээлийг олгохдоо үйлдвэрийн газар, үйлчилгээний барилга, ирээдүйд бий болох хөрөнгийг үнэлээд зээл олгочихсон. Ер нь зүгээр май гээд 40 тэрбум төгрөг өгчихсөн гэсэн үг. Тодруулбал, “Монгол драй милк”-д зээл олгохдоо Хан-Уул дүүрэгт байрлах жижиг хэмжээний үйлдвэрийн байр, Чингэлтэй дүүрэгт байрлах зургаан давхар объект барьцаалсан гэж байгаа. Үүн дээр нэмэгдээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан гэх тайлбарыг өгдөг байна. Хачирхалтай нь ихэнх банкууд эрсдэл өндөртэй гэж үздэг учраас ашигт малтмалын лицензийг барьцаа хөрөнгө болгон авдаггүй. Харин Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Дөлгөөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалан зээл олгожээ. Ингэхдээ мөн л хамгийн өндрөөр буюу Дорнод Баянтүмэн сум хашаатын сав нэртэй газар 3900 га талбайг 30 тэрбумаар үнэлж зээл олгожээ. Үр дүнд өнөөдөр 62.4 тэрбум төгрөгөөр төр хохироход хүрээд байна.
Нэмэлт: Өнөөдрийн байдлаар АТГ-аас Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр, Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн Дэд захирал Ч.Энхбат, Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ, Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу нарын албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Хөгжлийн банкны зээл олголт, зарцуулалттай холбоотой тэдэнд Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, тухайн үед хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ нар уснаас хуурай гарсан нь анхаарал татаж байгаа юм. Мөн “Монгол драй милк”-д хөрөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргаж зээл олгоход голлох үүрэг гүйцэтгэсэн Д.Ринчиндорж “Алтай констракшн” ХХК-ны санхүү хариуцсан даргаар томилогдон очсон байдаг. Нэг үгээр Д.Ринчиндорж Хөгжлийн банкинд байхдаа “Монгол драй милк”-д зээл гаргаж өгснийхөө шагналыг хүртсэн гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
124.158.66.138
Za erh medeltengud! Ted narin ah du turul turugsd! Ger vul ur hukhdud ni hurtel vugd vulegleludin holvoton voltsgolo! Edger vulegleludin al ni ch ter : uildwerlelude yawuldggui! Vuten vaigulaltuda ch hiseggui!ЖДУ, КОНЦEСС, ТEНДEР,...ГАЗРЫН ЛИЦEНЗҮҮД...ИХ ОЛОН ТӨРӨЛ ЧИГЛЭЛЭЭР! МӨНГӨ ХУВААЖ ИДЭЦГЭЭГЭЭД БАЙХАД! ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН! ТӨРИЙН ЯАМУУД! ТӨР ЗАСГИЙНХАН! ЮУ Ч МЭДЭЭГҮЙ! ОДОО САЯ МЭДЭЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ХУДАЛАА ШҮҮ! ЭНГИЙН ИРГЭД! ЖДҮ-:ЛЭЛ ЯАВУУЛАХ ГЭЖ БААХАН ХУУЛТ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУЛААР ЯАВЦГААЖ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЭД ЗЭЭЛ БАС ОЛДОХГҮЙ! ӨЧНӨӨН САР ЖИЛ ЯАВЖ БАЙЖ ОЛДОХ БОЛХООРОО ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО! АВБАЛ АВ! БАЙВАЛ БАЙ!!!БАГБ ХУГЦААТАЙ! ҮЙЛДВЭЛЭЛ ЯАВУУЛЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ Ч!!! ҮЙЛ АЖИЛЛГААГАА ЯАВУУЛЖ ҮР АШГАА ӨГЧ ЭХЭЛСЭН НТ Ч ТЭР! ӨНДӨР ХҮҮД ДАРАМТЛУУЛААД! ИНГЭЖ ХУРААНА ИНГЭЖ ТОРГОНО! ЭНГИЙН ИРГЭДЭД ЯАГААД ИНГЭЖ ХАНДДАГ БАЙНА АА!!! ОДОО ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЯАВУУЛЖ БАЙГАА ЖДҮ-ЛЭГЧДИЙГ ХАРАХ ЦАГ БОЛСОН! НЭГ УДАА ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ ӨХ БОЛСОН!!!
Хариулах192.82.91.76
Залуу үеээ сонгоё гэж шаагаад байдаг. Залуу хүн бол юу ч үзээгүй эрсдэлтэй үйлдэл хийх насан дээрээ байдаг. Гэтэл төр гэдэг эрсдэл бага байхыг мөн чанараараа шаарддаг. Тиймдээ ч японы парламент нас заадаг. Маниусаа бодвол олон оймс илээсэн парламент. АН яагаад маш их алдаа гаргадаг гэхээр тэдэнд анхнаасаа нас тогтсон улс төрч гэж байгаагүй хорин хэдэн настангууд нам байгуулсан. 2012 онд самрахдаа 50 гарсан гишүүн цөөхөн байх. Одоо та нар залуу хүн сонгоод үз үз мөхөл нь ирэх вий. Манай залуу ерөнхий сайд юу ч үзээгүй шинийн нэгэнд харийн олимд үзэхээр мордсон. Монголоо алдсан зулбасага.
Хариулах