В.ИХТАМИР: Хэл сурч байгаагаа мэдэхгүй тоглож байна гэж бодон анхаарлаа илүү төвлөрүүлэн ажиллаж Англи хэлийг маш сайн сурах боломжтой

Moderator
2022/01/31

Англи хэл сурч байгаагаа мэдэхгүй тоглож байна гэж бодон анхаарлаа илүү төвлөрүүлэн ажиллаж Англи хэлийг маш сайн сурна гэсэн үг. Хүн төрөлхтний дунд хамгийн хурдацтай тархсан зүйл бол гар утасны хэрэглээ. Өнөөдөр гар утсаараа интернетэд холбогдож маш олон асуудлыг амар хялбараар шийдвэрлэх болсон. Тэгвэл яг энэ хэрэгцээ шаардлагыг олж харсан багш нар боловсролд чиглэсэн аппликейшн бүтээж эхэлсэн байна. Тэд хоёр жилийн өмнө дөнгөж үсгээ сурч эхэлж байгаа сурагчдад зориулан Tobi аппликейшн бүтээж байсан бол хэдхэн хоногийн өмнө ME нэртэй тоглонгоо Англи хэл сурах боломжийг бүрдүүлсэн шинэ аппликейшнаа нээжээ. Бид ME аппликейшны талаар зохиогч В.Ихтамиртай цөөн хором ярилцлаа.

 -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн байна уу? Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе.

 -Та бүхний шинэхэн ME аппликейшн нийгмийн сүлжээнд олон хүмүүсийн анхаарлыг татаад байна? Аппликейшныхаа талаар танилцуулахгүй юу?

-Бидний хэдэн багш, төрийн албан хаагчид өөрт тулгарсан асуудлууд дээр үндэслэн старт апп компани байгуулсан. Бидний зорилго бол боловсролын чиглэлээр хүмүүст хялбар байдлаар мэдлэг эзэмших боломжыг олгосон сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх асуудал юм. Үүнийгээ цагаан толгойн номын тоглоомын хувилбарыг бий болгохоос эхлүүлсэн. Цагаан толгойн цахим аппликейшн маань Tobi нэртэй. Tobi аппликейшн нь 35 үсгээ 35 улсаар аялах хэлбээр заадаг. Хүүхдийн тоглож наадах хүсэл сонирхол дээр үндэслэн бүтээсэн. Одоогоор 15 мянга гаруй хэрэглэгчтэй. Хэрэглэгчдийн хувьд маш өндөр үнэлгээтэй аппликейшн байгаа.

-Tobi аппликейшны үр дүн та бүхэнд дараагийн ME-г бүтээх сэдэл болсон уу?

-Үнэхээр тэгсэн. Тobi аппликейшн маань хүмүүст хүрэхийн хэрээр энэ аргачлалаар Англи хэл сурахад зориулсан аппликейшн байгаа юу, тийм аппликейшн хийх боломжтой юу гэх саналууд ихээр ирсэн. Ингээд хүмүүсийн санал хүсэлт дээр үндэслээд ME гэдэг англи хэлийг гар утасны тоглоом байдлаар бүтээж, хялбараар сурахад чиглэсэн аппликейшн бүтээсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тавдугаар ангиас эхлэн АНГЛИ хэлний хичээл үздэг. Тэдний хувьд анхан шатны суурьтай гэхдээ англи хэл сурсан ч юм шиг, сураагүй ч юм шиг завсрынх болчихсон байдаг л даа. Ер нь яг ий завсрын англи хэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг англи хэлээ сайжруулах хүсэлтэй 11-45 насны англи хэл сурах хүсэлтэй 800-аад мянган хүн байдаг юм байна. Яг тэдэнд зориулж бие даан сурахад ойлгомжтой, амар хялбар энгийн үгээр сурахад дөхөм байх аппликейшн бүтээсэн маань МЕ аппликейшн юм. МЕ гэдэг нь Mongolian-English гэсэн үгний эхний үсгүүдээр нэрлэсэн аппликейшн.

 -МЕ аппликейшний гол ялгарах онцлог юу вэ?

-Бидний ME аппликейшны онцлог бол гар утасны тоглоом тоглож, Англи хэл сурах юм. Хичээл заах хэсэгт илүү ойлгомжтой байх үүднээс энгийн үгээр хичээлүүдээ оруулж өгсөн. Дараагийн үе болох үг цээжлэх хэсэг нь 1500 үгийн сантай. Түүний дараагийн үеүд нь өгүүлбэр зохиох, эх уншиж орчуулах зэрэг олон үеүдийг тоглон англи хэлийг олон талаас нь системтэйгээр сурах юм. Хүн уламжлалт сургалтын аргаар хичээл хийхэд сурах процесс удаан, үр дүн багатай байдаг. Харин шинэ аргачлал буюу гар утасны тоглоом байдлаар даалгавар гүйцэтгэж  суралцахад ядрахаа мэдэхгүй хичээнгүйлэн, улайран суралцах процесс ажиглагддаг. Нэг ёсондоо Англи хэл сурч байгаагаа мэдэхгүй тоглож байна гэж бодон анхаарлаа илүү төвлөрүүлж, ажиллаж байна гэсэн үг. Нэг үеэ бодвол нийгмийн сүлжээнд англи хэл сурах хүсэлтэй хүмүүст зориулсан маш олон хичээл подкастууд байдаг юм билээ. Манай аппликейшны давуу тал үгнүүдээ цээжлэхдээ мөн л тоглоом тоглох маягаар сурна. Тухайлбал, англиар сонсоод монгол үг дээр дарна, монголоор сонсоод англи үг дээрээ дарах, сурсан үгээ өгүүлбэрийн зөв бүтцэд оруулах, сонсож орчуулах гээд тоглонгоо англи хэлээ сурна гэсэн үг.  Би чинь аппликейшн зохиосон хүн шүү дээ. Гэтэл аппликейшнаараа тоглоод заримдаа хожигдоно. Түүндээ хожигдохгүйг хичээн шинэ үгс, дүрэм, өгүүлбэрийн бүтцийн дасгалуудыг дахин, дахин гүйцэтгэж өөрийн болгоход, тэр хэрээр Англи хэлний мэдлэг эрс сайжирсан байдаг онцлогтой.

Дээр нь 3 сарын хугацаатай Англи хэлний курсүүд доод тал нь 300 мянган төгрөгийн төлбөртэй. Тэгвэл МЕ аппликейшн маань түүнтэй харьцуулахад маш бага төлбөртэй. Дээр нь хэзээ ч, хаана ч үзэх боломжтой учир замын түгжрэл, чөлөөт цагтаа зэрэг цаг хугацаа, орон зайгаа өөрөө тохируулах боломжтой. Агуулгын хувьд 1500 гаруй шинэ үгс, Англи хэлний 24 цаг, бусад түгээмэл хэрэглэдэг дүрмүүд зэрэг агуулагдаж буй учраас суурьтай анхан болон дунд түвшний Англи хэлний мэдлэгтэй хүмүүст Англи хэлний мэдлэгээ эрс сайжруулахад үнэхээр хэрэгтэй аппликейшн болсон.

 -Аппликейшн сонирхож байгаа хүмүүс ямар байдлаар хандалт хийх боломжтой вэ?

-Мэдээж эхлээд ME аппликейшнаа утсандаа дээрээ татаж авна. Аппликейшн маань нээлтийн урамшуулал гээд хямдралтай буюу 15 мянгаар худалдаанд гарсан. Цаашид 20 мянган төгрөгөөр 3 сар эрх авна. Аппликейшн татахад эхний нэг үе нь үнэгүй. Хэрэглэгчид үнэгүй үеийг тоглож үзээд таалагдвал мөнгөө төлөөд эрхээ худалдаад авчихна гэсэн үг. 90 хоногийн турш хязгаарлалтгүй тоглоомоо тоглож болно. Удахгүй энэхүү аппликейшныг фэйсбүүкээр найзууддаа санал болгох, бэлэглэх гээд боломжуудыг нэмэгдүүлнэ. Аппликейшн татах хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор холбогдож татах боломжтой. Үүнд:

Apple-ийн гар утаснууд:

https://apps.apple.com/us/app/...

Android үйлдлийн системтэй утаснууд:

https://play.google.com/store/...

холбоосоор гар утсандаа татаж аван ашиглах боломжтой.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг 9451-2382 дугаараас авах боломжтой.

 -Ярианы эхэнд дурьдсан Tobi аппликейшнд нэмэлт хөгжүүлэлт хийгдэж байгаа юм гэсэн энэ талаар...

-Гадны орнуудад, ялангуяа бага ангийн хүүхдийг тоглуулах маягаар сургалтын хөтөлбөрөө нас, сэтгэхүйд нь тохирсон аргаар сонирхолтой аргачлалаар дасгадаг. Энэ жишгээр бид Tobi аппликейшндаа хөгжүүлэлт хийж байна. Одоогоор нэгдүгээр ангийн хүүхдүүдийн оньсого, дуу, шүлгийг нэмэлтээр оруулж өгнө. Энэ нь бол аав ээжүүдийн хувьд хүндрэлтэй л асуудлын нэг шүү дээ. Энэ жил бидний хувьд хоёр дахь жил рүүгээ орж байна. Өнгөрсөн жил Tobi хэрэглэдэг хүүхдүүдийнхээ дунд уралдаан зарласан. Уралдааны хамгийн бяцхан оролцогч хоёр нас долоон сартай хүүхэд манай аппликейшн дээр үсэгнүүдээ цээжилсэн бичлэгээ илгээсэн нь бидэнд маш их урам өгсөн л дөө. Иймээс бид цаашид боловсролын салбарт олон шинэ аппликейшн хийхээр төслүүд боловсруулаад явж байна. Энэ удаагийн ME маань Англи хэл сурахыг хүссэн олон залууст дэмжлэг болно гэдэгт найдаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.192
    2022/02/14

    Huawei утсанд суулгаж болох уу

    Хариулах