Цагдаагийн байгууллагын 102 утсанд “2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай шалгаж ажиллахад
21 настай эмэгтэй Э нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гадна талд дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авчирлаа” гэж худал дуудлага мэдээлэл өгснийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн шалгаж байна.
Эх, нярайд эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад холбон өгч зуучилсан байна. Эх болон нярайн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
106.131.105.234
Hetsuu l bsn bgda. Hayaj chadahgui. Olson gej helsen ni boljee.hoorhii doo
Хариулах59.153.115.190
Мөрдөж шалгаад бхдаа ч яахав дээ Улс аваад өсгөдөг болох хэрэгтэйшдээ
Хариулах