СЭТГҮҮЛЧ Б.ОТГОН: А.Сүхбат аа!! ЖДҮ-ээр эхэлж, Хөгжлийн банкаар үргэлжилсэн 18 тэрбумын зээлээ төл

Moderator
6 цаг 36 минутын өмнө

Хөгжлийн банк 2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд өндрөө аваад байна.

Тэгвэл эдгээр чанаргүй зээлдэгчдийн нэг УИХ-ын гишүүн асан А.Сүхбат гэдгийг сэтгүүлч Б.Отгон " Амташсан хэрээ 13 дахина" гэсэн гарчигтайгаар нийгмийн сүлжээндээ бичжээ.  

Тэрбээр " А. Сүхбат аа!! ЖДҮ-ээр эхэлж, Хөгжлийн банкаар үргэлжилсэн  18 тэрбумын зээлээ төл!!!

ЖДҮ-ээс тэрбумын зээл авч амташсан  А.Сүхбат  УИХ-ын гишүүн байхдаа Хөгжлийн банкнаас 18 тэрбумын зээл авчээ. Одоо болтол төлөөгүй!!

А.Сүхбат нь Төв аймгаас УИХ-ын гишүүн болонгуутаа 2017 онд ЖДҮ  болон Мал хамгаалах сангаас  тэрбумын  зээл авсан. А. Сүхбат нь 2018.06.07-нд өөрийн төрсөн дүү Агваансамдангийн Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй  "Түгээмэл түмэн хишиг" компаний нэрээр Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг болтол  төлөөгүй. Хүү, алданги нь өнөөдрийг байдлаар  20 гаруй тэрбум болчихоод байна. Эрх мэдэлтнүүд авсан зээлээ төлөхгүй, төрөөс төлүүлөх талаар ярьж байгаа энэ үед Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй улс төрчдийг ил тодоор энэ мэтээр бүгдийг нь зарлана. Олны хүчээр авсан зээлийг нь төлүүлэх болно. Авлигын сүлжээ Монголыг  аалзны тор шиг хэржээ.

 Мэдэгдэл гаргаад байсан МАН одоо өөрсдийнхөө  энэ мэт  гишүүдтэй тэмц!!!" гэжээ. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.126
    2022/02/01

    Чухал царайтай хоосон толгойтой шуналын тулам хөгшин баньд минь зээлээ төл!

    Хариулах
  • 68.106.93.14
    2022/01/31

    Hooson hun turd orohoor iim l baigaa um Iim l stanuudiig demjeed gargadag humuus Umbuu

    Хариулах
  • 139.5.219.66
    4 цагийн өмнө

    Ийм сайтаар яанаа Ард түмний үгийг нийтэлдэггүйзайлаач танай сайт

    Хариулах
  • 139.5.219.66
    4 цагийн өмнө

    Хөөе папараци танайхыг овоо гэж бодсон чинь юу вэ

    Хариулах
  • 139.5.219.66
    4 цагийн өмнө

    яагаад сэтгэгдэл устгаад байдаг цензур тавьдаг хэвлэл мэдээллийн сайт вэТанайханд таалагдахгүй юм бичиж дэ

    Хариулах
  • 139.5.219.66
    4 цагийн өмнө

    Бидэнд 18 тэрбум байтугай 18 сая төгрөг ч зээлэхгүй МАН ын гишүүн бол дархан хамгаалалттай юмаа МАН гэдэг вант улс Монгол ын дотор байгуулагдаж шүү Энэ намыг шүтдэг өмөөрдөг хүмүүс ичээч та нар

    Хариулах
    • 202.9.40.56
      1 цагийн өмнө

      бүх юм МАН-аас л болж бна

  • 192.82.69.3
    5 цагийн өмнө

    Ёстой дүүрцэн юмдаа.төрд ямар нэг аргаар шургалчаад ийм хэнэггүй байж болохгүйшдээ.төрийн босго өндөр шалгуур жудагтөй баймаар байна.

    Хариулах