Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Харин өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид зээлээ төлж барагдуулахгүй бол өр нь Засгийн газарт шилжих талаар тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Амаа мэдэж бурцгаана шүү. Хөгжлийн банк олгосон зээлээ өөрсдөө хөөцөлдөж төлүүлэх ёстой. Хариуцлагагүй зээл олгож, улсыг хохироочихоод, хохирлоо Засгийн газраар төлүүлэх юм гэнэ. Цаашид Хөгжлийн банк зээл олгож, тэр зээл нь төлөгдөхгүй байвал Засгийн газар төлж явах уу? 2013 онд “Эрэл” аваад төлөөгүй 158.7 тэрбум, 2012 онд “Хөтөл” аваад төлөөгүй 277.7 тэрбум, 2013 онд ТОСК-н авсан 299.5 тэрбум, 2014 онд “Бэрэн”-ий авсан 147.4 тэрбум, 2016 онд Кью Эс Си-н авсан 192 тэрбум төгрөгийг Засгийн газар төлөх үү? Үгүй шүү. Олгосон зээлийнхээ хойноос хөөцөлдөж төлүүлсэн нь дээр дээ. Moral hazard гэж нэг юм бий" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.90.20
хөгжлийн банкны хэдэн балай худлаа мэдэгдэл хийж байхаар зээл авсан хөрөнгийн судалгаа хаяг тодруулж хөрөнгийг түргэн битүүмжлэх ажиллагаа хийгээч дээ эхнээс нь түргэн дуудлага худалдаанд оруулаач дээ
Хариулах192.82.90.20
кью эс си гэдэг компани эрдэнэбилэгийн толгой компани биз дээ хамаг хөрөнгийг нь хураагаад түргэн төлүүлээч дээ юунд нь удна вэ
Хариулах