ДЦС-4 ТӨХК захирал Ү.Төмөрхуяг 24,5 сая төгрөгийг спортын арга хэмжээнд зориулж Засгийн газрын тогтоол зөрчжээ

Moderator
Өчигдөр 16 цаг 10 минут

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн төсвийн хэмнэлт хийх үүднээс Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх тогтоол гаргасан. 

Тэгвэл энэхүү тогтоолыг зөрчсөн талаар Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл нийгмийн сүлжээндээ "Монгол Улсын Засгийн газрын 43 тогтоолыг зөрчсөн ДЦС-4 ТӨХК захиралд арга хэмжээ авч өгнө үү. 

Тогтоолын  "1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх" гэж заажээ. Гэвч ТЭЦ-4 ын захирал нь 24,5 сая төгрөгийг спортын арга хэмжээнд зориулсан байна.

Тогтоолын зөрчсөн этгээдийг ажлаас чөлөөлж хохиролыг нөхөн төлүүлэх ёстой. ЭХЯ, ЗГХЭГ, ТӨБЗГ, АТГ анхаарч ажиллана уу" хэмээн бичсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна