"Богд Зонхов" зэрэг үр ашиггүй зардлыг танаж, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ нэмэх саналыг УИХ-аар хэлэлцүүлнэ

Moderator
Өчигдөр 11 цаг 12 минут

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар  “Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал”-ыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу төсөвт тодотгол хийхээр болсон юм. 

Улмаар  “Богд зонхов”, “Айрагны өргөө” зэрэгт  үр ашиггүй төслүүдэд зарцуулагдах төсвийг хасаж нь тэтгэвэр тэтгэмж нэмэх саналыг боловсруулж, ПАРЛАМЕНТААР хэлэлцүүлэхээр болсон байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" хэмээн бичжээ. 

Албаны мэдээлэл

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.210.84.75
    Өчигдөр

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Хариулах
  • 197.210.79.210
    Өчигдөр

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Хариулах