Газар доорх "хот" чөлөө гуйж, нийслэл хөлдөхөд ойрхон байгааг сануулав

Moderator
2022/01/28

Нийслэлийн зүүн хэсэг өчигдөр оройноос өнөөдөр өглөө хүртэл халаалт, хэрэглээний халуун усгүй жиндүүхэн хонов. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Лувсанцэвээний гудамж Монгол Кино үйлдвэрийн баруун талын туслах замын зүүн талд дулааны шугамд гэмтэл гарсан. Мөн дээрээс нь Амгалангийн дулааны станцад гэмтэл гарсан шалтгаанаар  Зүүн 4 замын зүүн талын орон сууцны байрнууд халаалт, халуун усны хязгаарлалтад өртсөн нь энэ. 

Гэмтлийг хэрхэн засварлав

2.12 цагт: ТЭЦ-4-өөс сүлжээний нэмэлт усаар зүүн хэсгийн сүлжээний ажил хийгдэж байгаа хоёр хэсгээс бусад сүлжээг дүүргэсэн. Даралт ажлын даралтанд бараг хүрсэн. Кино үйлдвэрийн салаа, 16-р хорооллын салаанаас бусад хотын сүлжээ үндсэндээ ажилд залгагдахад бэлэн. Тусдаа ААН-үүд дээр зарим салаан дээр гэмтэл илэрсэн байна. Эдгээрийг тусгаарлаад засварын ажлыг хийж байна. Орон сууцны айл өрхүүдийг хангадаг УДДТ-үүдийн салаан дээр одоогоор нэмж гэмтэл илрээгүй байна.
2.51 цагт: Амгалан Дулааны станцын гагнуур дууссан. Зуухыг дүүргээд галлаж эхэлж байна. Шөнөдөө хоёр зуух галласан, өглөө нэг зуух нэмж галласанаар гурван зуух галлаж, гурав дахь зуух орж байж сүлжээний халуун 120 хүрнэ.
3.50 цагт: Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойг гагнаж дууссанаар Кино үйлдвэрийн салааг залгаж эхэллээ. Сүлжээний залгалтын ажил эхэлж байна. Сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэнэ. 5 цагийн орчимд бүрэн ачааллаа авна.
6.06 цагт: Одоогоор Амгалан Дулааны станцаас гарах халуун 60 хэм, 7.00 цаг гэхэд 100 хэм хүргэх даалгавар ДҮТ-ээс өгөгдсөн ажиллаж байна. 

Ийнхүү алба хаагчид шөнөжин ажиллаж арайхийн айл өрхүүдийг дулаанаар хангаж, халуун ус түгээв. Он удаан жилийн туршид орхигдож гээгдсэн газар доорх шугам сүлжээ зэвэнд эдэгдэж, чөлөө гуйж байгаа нөхцөл байдал цаашид ч үргэлжилнэ. Газар дээр ганган сайхан барилга барьсан ч газар доорх "хот"-ын байдал "Шар гэрэл"-ээ анивчуулсаар байгааг ЗАСАГ ТӨР анхааралдаа авахгүй бол нэг л өдөр нийслэл даяараа хөлдөх нь ээ. 


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.123
    2022/01/30

    хэдхэн цаг дулаан тасраа биз хөлдөж үхлээ энэ тэр гээд сүртэй юм. манайх 16 байдаг айл.хүн даараад хөлдөх хэмжээний хүйтэн алга л байна.

    Хариулах
  • 211.36.156.223
    2022/01/29

    vneen vnen

    Хариулах
  • 103.57.95.206
    2022/01/29

    Хөгжлийн банкнаас 227 тэрбум авсан аж ахуйн нэгж байна За тэгээд зуу зуугаар нь тэрбум зээл авсан байх юм Тэгэад одоо төлж чадахгүй байна гэнэ Засаг төр төлөх гэнэ Дутуу төлсөн г нь Гэтэл энэ усны шугам хоолойг хардаа Бүр улаан зэвэнд идэгдчихсэнЗун солино гээд хэдэн хоног халуунус хаадаг Юу хийдэг юм бол Сольж бна гээд буцаагаад булдаг байх шүү

    Хариулах
  • 202.9.46.43
    2022/01/28

    Урд шөнө манай гэр / байр маш хүйтэн хоносон. Одоо ч хүйтэн хэвээр байна. Бөхийн өргөө хавьд бас адилхан хүйтэн байна шүү. Хүүхэд шуухад даараад өөрсдөө өвчин тусахад хүрээд байна. Яаралтай засч дулаанаар хэвийн хангаж өгнө үү! Хүйтэн нойтонд ажиллаж байгаа хүмүүст баярлалаа, гэхдээ зунжин халуун хүйтэн ус таслаад засч байна гээд байсан. Юугаа хийж байсан юм бэ?

    Хариулах
    • 66.181.185.181
      2022/01/30

      Яаж ийм арчаагүй бодолтой бдаг бнаа уб даяараа дулаангүй болох эрсдэл бгаг ойлгож уншаач

  • 197.210.84.75
    2022/01/28

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Хариулах
  • 197.210.85.193
    2022/01/28

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Хариулах
  • 139.5.218.107
    2022/01/28

    16.р хороололд одоо ч халуун ус, дулаан алга. Хэдэн хүүхдүүдтэйгээ зутарч бна.

    Хариулах
  • 66.181.161.114
    2022/01/28

    Миний хань шөнөжин ажилласандаа

    Хариулах
    • 202.126.89.115
      2022/01/28

      Баярллаа

    • 122.201.21.191
      2022/01/28

      bayrlalaa

    • 66.181.161.96
      2022/01/28

      Баярлалаа

    • 192.82.71.57
      2022/01/28

      Bayrlalaa

  • 192.82.70.55
    2022/01/28

    Халуун дулаан нь ирээгүй л байна 00 • 7 цагт ирнэ гэсэн байхгүй л байна даа .

    Хариулах
  • 139.5.219.48
    2022/01/28

    Odoogoor haluus us alga l bna

    Хариулах
  • 139.5.219.48
    2022/01/28

    Arai dendnee jil bolgon l gazar uhaad zun bolgon l haluun usgui zevruun saruudiig ongtmroodog bizdee yu hiij bdiin be

    Хариулах
    • 192.82.71.57
      2022/01/28

      Mungu idej baidgima

  • 64.119.20.169
    2022/01/28

    zun bolgon magistrali zasvar geed mungu ugaaj bdag bizdee hamag zuleg mod hyargaad

    Хариулах
  • 192.82.89.5
    2022/01/28

    Одоохондоо Халуун ус , халаалт өгөөгүй бга шүү

    Хариулах